М. Учрал


С.Лавров: Бучагийн аймшигт хэргийг Украины үндсэрхэг үзэлтнүүд үйлдсэн

hi

Украины нийслэл Киевээс баруун-хойд зүгт ойролцоогоор 25 километрийн зайд орших жижигхэн хот Бучагийн аймшигт дүр зургийн талаар Дэлхийн хэвлэлүүд бичиж байна. Уг хот 35 мянга гаруй хүн амтай бөгөөд гуравдугаар сарын 31-нд Оросын цэрэг тус хотыг орхин гарчээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский: “Тэдний энд юу хийснийг хараад юм ярихад ч хэцүү байна. Энэ бол цэргийн гэмт хэрэг. Олон жирийн иргэнийг хоморголон хөнөөсөн гэж үзэх болно. Хүчиндүүлсэн эмэгтэйчүүд, гар хөлийг нь тайрч тамлан хөнөөсөн иргэд, хүүхдүүдийн үхлийн талаар би ярьж байна. Зооринд поошиг дотроос тамлуулж, боомилуулж үхсэн хүмүүсийн цогцсууд гарсан” гэсэн юм. 

Тэгвэл ОХУ-ын гадаад хэргийн сайд С.Лавров уг үйл явдалд ОХУ-ын тал холбоогүй гэж мэдэгдэв. 

Тэрбээр, "Украины нөхцөл байдлыг бүх талаас нь авч үзэхээр төлөвлөсөн гэж хэлж байна. Британи улсын дипломат бодлогыг мэддэг хүний хувьд хэлэхэд, гол зорилго нь Украины хямралын мөн чанарыг гуйвуулж, Буча хоттой холбоотой худал хуурмаг мэдээллийг тараах.

Гэхдээ манай суурин төлөөлөгчид Нью-Йоркт хэвлэлийн бага хурал зохион байгуулж, манай барууны нөхдийн зүгээс ОХУ-ын үйлдсэн дайны гэмт хэргийн нотлох баримт гэж хэлээд байгаа Бучад болсон үйл явдлын жинхэнэ мөн чанарыг харуулсан нарийн дэлгэрэнгүй материулуудыг дэлгэх болно.

Бид тэрхүү гэмт хэргийг үндсэрхэг үзэлт баталионуудаар удирдуулсан Украины зэвсэгт хүчин үйлдсэн гэдгийг нотолно. Энэ зүйл үр дагавартай байх ёстой" гэв.

Хаха 5 7 Таалагдсан 3 Гунигтай 20 Нүдний булай 13 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 4