Д.Жамъяндагва


У.Хүрэлсүх: Аль юм болгон айлаас давсаа гуйж амьдрах юм бэ

hi

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.05.13/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийж байна. 

Тэрбээр "Төрийн бодлогын цөм нь Монгол хүн. Хүнээ хамгаалах, хүнээ хөгжүүлье гэвэл хүнсээ хамгаалах ёстой. Монгол хүний хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний хамгамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Эрхэм төрийн түшээд ээ, манай улс хүнсний бүтээгдэхүүний 50 орчим хувийг гаднаас авч байна. 2021 онд нэг тэрбум ам.доллараар хэмжигдэх хүнсний бүтээгдэхүүн импортоор худалдан авсан байна. Мах, гурил, төмсний дотоодын хэрэгцээг бүрэн хангаж байна. Энэ бол чамлахааргүй амжилт. Олон жилийн нөр их хөдөлмөр.

Гэхдээ гурилан бүтээгдэхүүний 33 хувь, хүнсний ногоо, сүүн бүтээгдэхүүний 40 орчим хувь, өндөгний 50 орчим хувь, загас, будаа, элсэн чихрийг 100 хувь, тахианы мах, ургамлын тос, хүнсний давсаа бид зуун хувь гаднаас авч байна. Аль юм болгон бид айлаас давсаа гуйж амьдрах юм бэ.

Олон зуун жилийн нүүдлийн мал аж ахуйн соёлтой, 70 гаруй сая малтай, сүүн бүтээгдэхүүний бүрэн хангамжтай манай улс өнөөдөр импортын хуурай сүүгээр хийсэн сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байгааг та бүгд мэдэж байгаа. Түүн дотроо нялх, нярай бага насны хүүхдүүд эх орондоо үйлдвэрлэсэн шим тэжээлтэй сүүн бүтээгдэхүүн хэрэглэж чадахгүй байна. Өвгөд, хөгшид ч бас чадахгүй байна.

Манай улсын хүнсний эмзэг байдал дэлхий нийтийг хамарсан цар тахал, олон улсын түвшинд үүсээд буй асуудлын улмаас улам ихээр мэдрэгдэх боллоо. Манай улсын хүнсний бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд 20 орчим хувиар өсч, инфляци 15 хувьд хүрч, хүн ардын амьжиргаа улс орны эдийн засагт хүндээр тусч байна. Цаашид хүнсний доголдол хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байна. Энэ нь манай улс шиг хөгжиж буй улсын хүнсний хангамж, аюулгүй байдалд ихээхэн хэмжээний хохирол учруулж болзошгүй төлөв байдал үүсч байна" хэмээн мэдээллээ. 

Хаха 0 1 Таалагдсан 0 Гунигтай 1 Нүдний булай 0 Пөөх

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

НИЙТ СЭТГЭГДЭЛ 0